Г.Золбаяр доктор Тувагийн гавьяат болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн судалгааны төвийн захирал, доктор Гагаагийн Золбаяр БН Тува Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртэв.
Энэ өндөр шагналыг Кызыл хотод болсон даяршлын сэдэвтэй олон улсын эрдмийн бага хурлын үеэр аравдугаар сарын хоёрны өдөр түүний тува үндэстний түүх, соёл, угсаатны зүйн судалгааны талаархи нөр их хөдөлмөр бүтээлийг нь үнэлж Тува Улсын удирдагчид гардуулсан байна. Г.Золбаяр эрдэм шинжилгээний салбарт 25 жил ажиллахдаа Монгол Улсад оршин суудаг тува, ойрд монгол, Алтайн урианхай, казахуудын түүх, угсаатны зүйн талаар арав орчим ном, бусад бүтээлүүдийг туурвисан байна.
Ш.Айзаря
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days