БАЯН-ӨЛГИЙ: Цагдаагийн газарт ирсэн гомдол, мэдээлэл өмнөх оныхоос нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт өнгөрсөн 7 хоногийн хугацаанд нийт 127 гомдол, мэдээлэл ирснийг хүлээн авч шалган шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 36.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн 2026 оны эхний улирлын байдлаар нийт 208 гэмт хэрэг
бүртгэгджээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх хувийг
хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, залилан болон өмчлөлийн эсрэг хэргүүд эзэлж байна.
Сүүлийн үед цахим залилангийн гэмт хэрэг
нэмэгдэж, иргэд олноор өртөж байна. Энэхүү гэмт хэргийн төрөл 2050 он хүртэл
үргэлжлэх төлөвтэй хэмээн судалгааны дүн гарчээ. Мөн хууль бус,
зөшөөрөлгүй сугалаа явуулах, насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож
замын хөдөлгөөнд оролцох тохиолдол нэмэгдэж байгаа талаар тус аймгийн
Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Наранбаатар мэдээллээ.
Иймд иргэдийг хувийн аюулгүй байдлаа хангах, аливаа залилангийн гэмт хэргээс сэрэмжтэй байх, хувийн мэдээллээ болон бичиг баримтаа бусдад дамжуулахгүй байх, хууль дүрмийг сахин биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
