БАЯН-ӨЛГИЙ: Модон барилдааны УАШТ-ээс баг тамирчид хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-04-01 20:47:30

Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цаст таван хайрхан хүчтэн холбооны баг тамирчид 2026 оны Өсвөр үе, насанд хүрэгчдийн XIII дахь удаагийн Мас рестлинг буюу модон барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн нийлбэр дүнгээр 3 дугаар байрт шалгарлаа.


УАШТ-ий өсвөр үеийн охидын ангилалд С.Жаннарa 50 кг жинд алт, А.Еркингүл 55 кг жинд хүрэл, Т.Асылым +70 кг жинд хүрэл медаль хүртлээ.

 

Насанд хүрэгчдийн эмэгтэй ангилалд Х.Мөнхтуяа -70 кг жинд алт, А.Сулушаш -75 кг жинд хүрэл, С.Халиун -85 кг жинд мөнгө, Д.Халиун +85 кг жинд хүрэл медаль тус тус хүртлээ.

 

Харин эрэгтэй ангилалд М.Шындаулет -85 кг жинд алт, Х. Жаргалсайхан -85 кг жинд хүрэлК.Нурлан -90 кг жинд хүрэл медалийг тус тус хүртсэн байна.





Related news