БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар 11 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-04-01 17:17:45

Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өчигдөр 52.5 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Тус хуралдаанаар 11 асуудал хэлэлцэн баталсан бөгөөд ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн 18 төлөөлөгч тодорхойгүй шалтгаанаар хуралдаанд оролцсонгүй.


Тус хуралдаанаар төлөвлөсний дагуу 11 асуудал хэлэлцэн шийдвэрлэж тус бүр тогтоол гаргалаа. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Үүнд:

1. Аймгийн Сонгуулийн хороог байгуулах тухай;

2. Үндэсний Аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах, мэдээ, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий орон тооны бус байнгын ажлын хэсэг байгуулж, журам батлах тухай;

3. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Үндэсний аюулгүй байдлаар баримтлах бодлого;

4. 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 76 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай;

5. Орон нутгийн өмчийн зарим асуудлын талаар;

6. Аймгийн нутаг дэвсгэрээс 2026 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг сум тус бүрээр тогтоох тухай;

7.2160 айлын цогцолбор хороолол, 30мкв дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах;

8. ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний нэр өөрчлөх;

9. “Баян-Өлгий аймгийн ЦШСГ” ОНӨААТҮГ-ын дүрмийг шинэчлэн батлах тухай;

10. Аймгийн Хөгжимт драмын театрын 70 жилийн ойг, мөн Улаанхус сумын Согоог багийн Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх тухай;

11. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг батлах тухай зэрэг асуудал тус тус багтжээ.




Related news