БАЯН-ӨЛГИЙ: Боловсролын өдөрлөгт 35 их, дээд сургуулийн төлөөлөл оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-03-26 17:07:41

Өлгий, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсролын газрын санаачилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын “Отандастар сан”-тай хамтран “Казахстаны боловсролын өдрүүд”-ийг аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулж байна.


Тус өдөрлөгийн хүрээнд Казахстаны Евроазийн их сургууль болон 35 их, дээд сургуулийн 40 гаруй төлөөлөгч оролцож, бакалавр, магистрын болон хос дипломын сургалтын хөтөлбөр, тэтгэлэгт хамрагдах боломжуудыг дэлгэрэнгүй танилцуулж, 12 дугаар ангийн төгсөгчид болон эцэг, эхчүүдэд Казахстан Улсад суралцахад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өглөө.

 

Хоёр өдөр үргэлжилж буй өдөрлөгт ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид, эцэг, эхчүүд болон багш нарын төлөөлөл 600 гаруй хүн хамрагджээ.

 

Мөн Казахстаны “Айганат” боловсролын сан 8 дугаар ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн олимпиад зохион байгуулж, аймгийн ЕБС-ийн 100 гаруй хүүхэд оролцжээ. 


Related news