“Хан жаргалант Ховд” хоршоо 30 гаруй нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд
аймаг дахь “Хан жаргалант Ховд” хоршоог 2004 онд байгуулснаар дөрвөн төрлийн
мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.
Тэгвэл
өдгөө 20 гаруй хүнтэй, хиам, царцаамаг, элэгний нухаш гээд 30 гаруй нэр төрлийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийнхаа хэрэгцээний 60 хувийг хангаж, Завхан, Увс
аймагт нийлүүлж байна.
Тус хоршоо “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл авч, тоног төхөөрөмжөө шинэчлэн, 300 тонн багтаамж бүхий хөргүүртэй зоорь, агуулах барьжээ. Ингэснээр долоон хүнийг байнгын ажлын байраар хангаж, шинээр таван бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна. Цаашид бүтээгдэхүүний нэр төрөл, мах ангилан савлах төхөөрөмж, хаяг шошго, сав, баглаа, боодол зэргийг шинэчлэхийг зорьж байна.
“Хан жаргалант Ховд“ хоршоо жилдээ 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна. 