ХОВД: Хүрэн цартын хүн чулуун хөшөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрт байдаг хүн чулуун хөшөөнүүдийн нэг нь Хүрэн цартын хүн чулуун хөшөө юм.
Тус хөшөө нь
Дуут сумын Хөхбэлчир багийн нутаг, Хүрэн царт гэх газарт оршдог бөгөөд нутгийн
иргэд Хүрэн цартын хүн чулуун хөшөө хэмээдэг. Далайн түвшнээс дээш 2620 метр
өндөрт оршдог. Хөшөөний өндөр
31 см, өргөн 25 см, зузаан нь 17 см юм. Хүний толгой, нүд, хамрыг сийлэн
дүрсэлжээ.
Тус сум Улаанбаатар хотоос 1510 км, Ховд аймгийн төвөөс 67 км зайтай. Ховд аймгийн нутгаар, тэр дундаа өндөр уулын бүсээр аялах зорилготой иргэд Дуут сумын нутгаар явах боломжтой юм. Энд нутгийн иргэд, аялагчдын сонирхол татахуйц, өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар олон байдаг.