ХОВД: Цагаан суваргын хүн чулуун хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-24 12:23:34

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх хүн чулуун хөшөөний нэг бол Цагаан суваргын хүн чулуун хөшөө юм.

Тус хөшөө нь Буянт сумын Наранхайрхан багийн нутаг, Цагаан суварга гэх газарт байрладаг. Үүнийг нутгийн иргэд Цагаан суваргын хүн чулуун хөшөө хэмээн нэрлэж иржээ. 

Далайн түвшнээс дээш 1780 метр өндөрт орших тус хөшөөг саарал өнгийн боржин чулуугаар урласан байна. Хүний толгойг гарган нүд, амыг дүрсэлсэн боловч чулуу нь хагарч унасан байна. Хөшөөний өндөр нь 221 см, өргөн 52 см, зузаан нь 38 см юм.

Сонирхуулахад,  Буянт сум алтайн уулархаг муж, их нууруудын сав газарт Буянт голын үржил шимт хөндийд 367 мянга гаруй га талбайг эзлэн оршдог. Сумын төв нь Ховд аймгаас 25 км, Улаанбаатар хотоос 1400 гаруй км зайд бий.  

Related news