ХОВД: Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-23 15:28:35

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.

Энэ 10 хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, цаг агаар тогтворгүй байна.

Энэ сарын 24-нд уулархаг нутгаар, энэ сарын 24-25-нд шилжих шөнө, энэ сарын 25-ны өдөртөө ихэнх нутгаар, энэ сарын 27-28-нд шилжих шөнө зарим газраар цас орно.

Салхи энэ сарын 23-нд алтайн салбар уулсаар, энэ сарын 24, 25-нд ихэнх нутгаар баруун өмнөөс, энэ сарын 30, 31-нд уулархаг нутгаар секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр, алтайн салбар уулсаар секундэд 17-19 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр тогтуун байх төлөвтэй.

Агаарын температурын хувьд энэ сарын 25, 26-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө -2 градус Бусад хугацаанд дулаарч, ихэнх нутгаар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан байна.

Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул иргэд, тээвэрчид хол ойр зорчихдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, малчид өндөр настай болон бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй, малаа холын бэлчээрт гаргахгүй байх, дулаан хувцаслах зэргээр учирч болзошгүй эрсдлээс сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.


Related news