БАЯН-ӨЛГИЙ: Наурызын баярыг Д.Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Казах түмний үндэсний Наурызын баярыг Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 22-ны өдөр тэмдэглэнэ.
Энэхүү үйл ажиллагаа нь казах ард түмний эртнээс уламжлагдан ирсэн баяр ёслол, соёл урлаг, ахуй амьдралын онцлогийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой юм.
Энэ хүрээнд “Наурыз 2026” соёл, урлагийн тоглолт,
“Казах күрес” буюу
казах үндэсний бөхийн
барилдаан, гар урлалын үзэсгэлэн, казах гэр, үндэсний
хэв маягтай гар урлал, уран бүтээлийн танилцуулга, Наурызын баярын ширээ, көже шөл, уламжлалт идээ зоогийг
ирсэн зочдод
амсуулах,
үндэсний хувцастай шилдэг гэр бүлийг шалгаруулах зэрэг үйл ажиллагаа болох юм.
Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар зохион байгуулж буй уг үйл ажиллагааг Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжиж хамтран ажиллаж байна.