ХОВД: ИТХ-ын eсдүгээр хуралдаан энэ сарын 26-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа.
Хурлаар аймгийн ИТХ-ын eсдүгээр хуралдааныг зарлах тухай, “Төлөөлөгч” хөтөлбөр батлах тухай, Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцжээ.
Улмаар Ховд аймгийн ИТХ-ын eсдүгээр хуралдааныг 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Хуралд зөвлөлийн гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд хэлэлцсэн асуудлын талаар санал хэлж, eсдүгээр хуралдаанаар танилцуулахаар болжээ.