ХОВД: Хүн амын 50.1 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-18 16:41:15

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус баярт зориулсан олон үйл ажиллагаа, тэмцээн Ховд аймагт өрнөж байна.

Тухайлбал, Ховд аймгийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн газар хамтран өнөөдөр “Амьдралын төлөөх аавууд” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Орон нутгийн салбарын төлөөлөл 100 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийлжээ.

 

Ховд аймаг 92 мянга гаруй хүн амтай.  Үүнээс 46616 буюу 50.1 хувь нь эрэгтэйчүүд юм.


Цэргийн алба хаасан байдлыг үзэхэд, 18-39 насныхан 37 хувь, 40-59 насныхан 44.7 хувь, 60-аас дээш насныхан 18.3 хувийг эзэлж байна.  

Ташрамд, Монгол Улсын хэмжээнд хүн ам, өрхийн мэдээллийн санд 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Эх-Орон нэртэй таван хүн, Эрхүн болон Шинэцэрэг нэртэй тус бүр гурван хүн байна. 

Related news