ХОВД: Бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Базарсад түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулсны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо.
Энэ сарын 17-нд болсон тус барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Баянмөнхийн Базарсад, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын харьяат, аймгийн арслан Дөрвөтханы Бейбит нараар манлайлуулсан 64 бөх зодоглосон юм.
Үүнээс Чандмань сумын харьяат, аймгийн арслан Баянмөнхийн Базарсад түрүүлж, Үенч сумын харьяат, сумын заан Батхүүгийн Энхбаяр үзүүрлэлээ. Харин их шөвөгт аймгийн начин Ш. Еркинбек, аймгийн арслан Д.Бейбит нар шалгарлаа.
Бөхийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр тэргүүтэй албаны төлөөлөл гардуулж, баяр хүргэв.
