ХОВД: Нийгмийн ажилтнуудын нэгдсэн холбоог шинээр байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Дэлхийн нийгмийн ажилтны өдөр” өнөөдөр тохиож байна.
Энэ жил "Хуваагдсан
нийгмийг нэгтгэхийн төлөө найдвар хийгээд найрслыг хамтран бүтээe" уриалга
дэвшүүлжээ.
Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран нийгмийн ажилтнуудын нэгдсэн үйл ажиллагаа, уулзалт зохион байгууллаа. Үйл ажиллагаанд аймаг, сумын удирдах ажилтнууд, салбар бүрд ажиллаж буй нийгмийн ажилтан, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцов.
Энэ
үеэр нийгмийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, зарим тулгамдаж буй асуудал, цаашдын
чиглэл, хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, Ховд аймгийн нийгмийн ажилтнуудын
нэгдсэн холбоог шинээр байгуулав.
Нийгмийн
ажил мэргэжил нь хамтын ажиллагаа, нөлөөлөл, оролцоо, хүндэтгэл, харилцаа,
мэдрэмж, ойлголцол болон хандлага дээр тулгуурладаг. Иймээс салбар дундын холбоог
сайжруулах, хүүхэд хамгаалал болон бусад асуудалд иргэдийн оролцоог нэмэх,
хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлыг Ховд аймгийн нийгмийн ажилтнуудын нэгдсэн
холбооныхон чухалчилж байна.
Монгол Улсад боловсрол, эрүүл мэнд,
нийгмийн халамж, хүүхэд гэр бүл, сум хороо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг
байгууллагад 3000 орчим
нийгмийн ажилтан, нийгмийн салбарын мэргэжилтэн, багш, эрдэмтэн, судлаачид ажиллаж байна.
Үүний 130 орчим
нь Ховд аймагт ажиллаж салбар бүрд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна. 

