ХОВД: Усны үнэ цэнийг сурталчлах цахим уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Жил
бүрийн гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог. Энэ жилийн уриа бол “ус ба тэгш эрх” юм.
Дэлхийн
усны өдрийг угтан видео бичлэгийн уралдаан зохион байгуулахаар болсон тул
идэвхтэй оролцохыг Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ, Байгаль орчны тасгаас уриаллаа.
Энэ нь цэвэр ус болон усан хангамж, усны
нөөцийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, усны зүй зохистой хэрэглээг
сурталчлан таниулах, зарим тулгамдсан асуудлыг хөндөн гарц шийдлийг эрэлхийлэх,
усны нөөцийг хамгаалахад иргэн бүрийн үүрэг чухал болохыг ойлгуулахад чиглэсэн
reels, контент бүтээх цахим уралдаан
юм.
Уралдаанд Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн Эко клубийн хүүхдүүд болон 6-9 дүгээр ангийн сурагчид оролцох боломжтой. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хүртэл хүлээн авах юм. Тухайн бүтээл нь дуу дүрсний чанар хангасан байх, 2-5 минутын хугацаатай байх, цахим хуудаст нийтэлж хандалт авсан байх гэх мэт шаардлага тавьжээ.
Бүтээлийг Жаргалант сумын байгаль хамгаалагч Б.Алтантуяа \99620449\, Ш. Бадамсүрэн \99619639\, Б.Бум-Эрдэнэ \99632364\ утас, viber хаягаар хүлээн авна. Мөн Жаргалант сумын ЗДТГ-ын 2 давхрын 108 тоот өрөөнд бүтээлээ ирүүлэх боломжтой. Эхний гурван байрт шалгарсан оролцогчдыг 50-100 мянган төгрөгөөр урамшуулахаар төлөвлөжээ.