ХОВД: Хүүхдийг хамруулсан нийтийн үйл ажиллагааг түр хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймагт менингококкийн халдвараар хоёр
хүүхэд өвчилж,
нэг хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол гарсан юм. Үүссэн
нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж
буй ажил, цаашид
анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцлоо.
Тус өвчин нь маш богино хугацаанд хүндрэх
эрсдэлтэй, аль ч насны иргэн,
ялангуяа тав хүртэлх
насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй халдварт өвчин юм. Сэргийлэх боломжтой учраас бүх
нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй. Харин
- Тухайн
халдвар гарсан Жаргалант сумын VII сургуулийн 1-5 дугаар ангийн хичээл,
сургалтын үйл ажиллагааг долоо
хоногийн хугацаанд
цахимаар зохион байгуулах
- Аймгийн
хэмжээнд хүүхдүүдийг хамруулсан олон нийтийн үйл ажиллагааг /секц дугуйлан, уралдаан, тэмцээн гэх мэт/өнөөдрөөс
/2026.03.13/
эхлэн 14 хоногийн хугацаанд түр хязгаарлаж, төлөвлөсөн үйл ажиллагааг цуцлах
- Сургуулийн ялангуяа бага насны, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах
- Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд түгээх ажлыг зохион байгуулах зэрэг чиглэл өгсөн тухай Ховд аймгийн ЗДТГ-ын цахим хуудсаар мэдээллээ.
Эрүүл мэндийн байгууллагаас танилцуулсан мэдээллээр эмч, мэргэжилтэн болон эм тарианы нөөцтэй. Вакцин татан авсан. Дахин халдвар гарах эрсдэлтэй учраас бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байна.
