ХОВД: Зураач Л.Гаваагийн бүтээлүүд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-10 11:51:11

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейн сан хөмрөгт хадгалж буй онцлох зураг, УГЗ Л.Гаваагийн бүтээлийн дээжээс танилцуулж байна. 


Лувсангийн Гаваа нь 1920 онд Дорноговь аймгийн Хатан булаг сумын Шар тойром гэдэг газар төрсөн. 

Тэрээр Д.Сүхбаатарын хөшөөг бүтээхээр ирсэн Оросын мэргэжилтэн И.Померанцев багшаар зураг зурахыг заалгажээ. 

Улмаар 1940 оноос Улсын төв театрт Н.Н.Бельскийн дагалдан зураачаар орж, 1952 онд Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийг театрын тайз заслын зураач мэргэжлээр төгссөн. 1938 оноос 1991 он хүртэл УТТ, ХДТ, ДБЭТ-т зураач, ерөнхий зураачаар ажиллаж олон бүтээл туурвисан байна.  


Тэрээр 1957-1959 онд Ховд аймгийн Хөгжимт драмын театрын зураачаар ажиллаж байх үедээ зурсан зарим уран бүтээлийг өдгөө танилцуулж байна.     



Зургийн нэр: “Алтайд” 1957 он. Тосон будаг

Хувийн дугаар:  62,24

Хэмжээ: 124х104 см 


Зургийн нэр: “Буянтын хавар” 1958 он. Тосон будаг

Хувийн дугаар: 62,23

Хэмжээ: 124х104 см


Зургийн нэр: “Булган гол” 1959 он. Тосон будаг

Хувийн дугаар: 66,11

Хэмжээ: 124х104 см


Зургийн нэр: “Түлш” 1957 он. Тосон будаг

Хувийн дугаар: 84,04

Хэмжээ: 144х76 см  

Related news