ХОВД: Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Энэ
сарын 11-нд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, ялангуяа уулархаг нутгаар
хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, энэ сарын 12-ны өдрөөс хүйтний эрч
чангарахыг анхаарууллаа.
Энэ сарын 11-нд уулархаг нутгаар, энэ сарын 16, 17-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи энэ сарын 10, 12, 16-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр, энэ сарын 11-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газраар секундэд 15-17 метр, алтайн салбар уулсаар секундэд 20-22 метр, зарим үед салхи секундэд 28 метр хүрч ширүүсэх төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр байна.
Агаарын
температурын хувьд энэ сарын 10, 11-нд ихэнх нутгаар шөнөдөө -3-8 градус
хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан байна. Энэ сарын 12-ны өдрөөс ихэнх нутгаар
хүйтний эрч чангарч шөнөдөө -14-19 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн байх төлөвтэй.
Ойрын
өдрүүдэд цаг агаар тогтворгүй, зрим газраар цасан болон шороон шуурга шуурч,
хүйтний эрч чангарах тул малчид, иргэд, тээвэрчид хол ойр зорчихдоо аюулгүй
байдлаа бүрэн хангаж, учирч болзошгүй эрсдлээс сэрэмжтэй байхыг Ховд аймгийн
Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.