УВС: “Шинэ Улаангом” худалдааны төвийн 110 түрээслэгчид нөхөн төлбөр олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Хаан даатгал” компаниас энэ сарын 7-ны өдөр “Шинэ Улаангом” худалдааны төвийн 110 түрээслэгчид нөхөн төлбөр олголоо.
Тодруулбал, Увс аймгийн Улаангом хотод үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит “Шинэ Улаангом” худалдааны төв өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд бүрэн шатсаны улмаас 300 гаруй худалдаа эрхлэгчид олон жилийн хүч хөдөлмөр, эд хөрөнгөөрөө хохирсон юм.
Тус захын 110 түрээслэгч “Хаан даатгал” ХХК-ийн даатгалын үйлчилгээнд хамрагдсан
байсан бөгөөд даатгалын нөхөн төлбөр олгох ажлыг зохион байгуулж, 240
орчим сая төгрөгийн нөхөн төлбөрийг харилцагчдад олголоо.
Энэ хүнд цаг үед 15-20 хүртэл сая төгрөгийн нөхөн төлбөр авч, ажиллаж, амьдрах урам зориг нь сэргэсэн худалдаа, эрхлэгчид “Хаан даатгал” компанийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийллээ.
“Шинэ-Улаангом” захыг шинээр барихад зориулж улсын төсвөөс 3 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдээд байгаа билээ.
