ХОВД: Таван толгойн хүн чулуун хөшөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн нутаг дэвсгэр дэх хүн чулуун хөшөөний нэг бол Таван толгойн хүн чулуун
хөшөө юм.
Тус
хөшөө нь Буянт сумын Цагаан эрэг багийн нутагт, Таван толгой гэх газарт оршдог.
Хөшөөний өндөр нь 145 см, өргөн 45 см, зузаан нь 41 см юм. Хөмсөг, нүд, ам, сахал
зэргийг тодорхой дүрсэлжээ. Зууван дугуй нүдтэй, ооч сахалтай, хоёр гартаа ваар
сав барьсан, бүс зүүсэн. Баруун хажуу талд нь чих, мөр, гар зэргийг дүрсэлсэн байна.
Мөн зүүн хажуу талд нь чих, мөр, гар зэргийг бас дүрсэлжээ.
Тус
хүн чулуун хөшөөг саарал өнгийн боржин чулууг засаж хийсэн ба он цагийн хувьд VI-VIII
зууны үед холбогдоно. Далайн
түвшнээс дээш 1570 метрийн өндөрт байрлаж буй тус хөшөөний талаар Түүхийн
ухааны докторант Х.Бямбасүрэн “Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх хүн чулуун
хөшөөд” хэмээх номдоо дурдсан байна.
Сонирхуулахад,
Буянт сум алтайн уулархаг муж, их нууруудын сав газарт Буянт голын үржил
шимт хөндийд 367 мянга гаруй га талбайг эзлэн оршдог. Сумын төв нь Ховд
аймгаас 25 км, Улаанбаатар хотоос 1400 гаруй км зайд бий.