ХОВД: Музейд хадгалж буй үндэсний хэв шинжийг илэрхийлэх үзмэрүүд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-05 11:56:49

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймаг эртний түүх, соёлын арвин дурсгалтай. Тус аймгийн музейд 3000 гаруй үзмэр хадгалагдаж байгаа бөгөөд цуглуулгын ихэнхийг угсаатны төрөл зүйл, шашин шүтлэг, түүхэн гэрэл зураг эзэлдэг.

 

Энэ удаа музейд хадгалагдаж буй үндэсний хэв шинжийг харуулсан зарим онцлох үзмэрийг фото хэлбэрээр танилцуулж байна.


Үсний мөнгөн зүүлт (даруулга) нь саран хэлбэртэй бөгөөд дунд зэргийн нэг шүртэй. Захын хэсэгт долоон ширхэг хиймэл ногоон болон долоон ширхэг хиймэл улаан шигтгээ байрлуулсан ба дотроо хоёр ширхэг оюу шигтгээтэй. Ар талд нь мөнгөн сүлбүүр, хатгуур тогтоосон байна. Үүнийг Мөст сумын иргэн, уран дархан Н.Гомбо гар аргаар урлажээ.

 

 

Тоорцог малгай: XIX зуун


Мөнгөн бөгж: ХIХ зуун


Мөнгө сам: Ховд аймгийн Мөст сумын иргэн, дархан Гомбо 1960 онд урлажээ. 


 Хүрэл тогоо: 1842 онд Дархан Эрдэнэцогт хүү Хөрчтэй хамтран бүтээжээ. 

 Янгирын эврээр хийсэн айргийн хутгуур: Зэрэг сумын иргэн Намсрай урлажээ. 

  

Гуулин сав: Ховд аймгийн Мянгад сумын Найдан дацанд хэрэглэж байсан. XX зууны эхэн үе


Үүшүүр: /Үүчүүр/ тоглоом 2008 онд музейн үзмэр цуглуулгад бүртгэсэн. 


Ширэн дашмаг:  XX зууны эхэн үе


Related news