ХОВД: Олон түлхүүртэй монгол цоож
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн музейд 3000 гаруй ховор үзмэр хадгалж байгаа бөгөөд үүний нэг нь олон
түлхүүртэй монгол цоож юм.
Цоожийг хар төмрөөр хийж, дээр нь таван хошуутай соёмбо байрлуулсан байна. Энэхүү цоож нь долоон ширхэг түлхүүртэй бөгөөд нүүрэн талд нь ардын хувьсгалын 50 болон Ховд аймгийн 40 жилийн ойд зориулав хэмээн сийлсэн байна. Цоожийг Алтай сумын дархан Д.Батхүү урлаж, 1971 онд музейд хандивлажээ.
Хамгаалалтыг сайжруулах, хялбар онгойлгохоос сэргийлэх үүднээс цоожийг олон түлхүүртэй хийсэн байна. Түлхүүр нь 1-7 дугаартай, заавал дарааллын дагуу цоож руу хийж онгойлгох боломжтой гэдгээрээ онцлогтой юм.