ХОВД: 400 гаруй хүн музейгээр үйлчлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. "Музейн
нээлттэй өдрүүд" улс орон даяар үргэлжилж байна.
Энэ
үйл ажиллагаа нь түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд,
залуус, иргэдэд үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол,
хамтын оролцоог дэмжих зорилготой юм.
Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд иргэд, хүүхэд, залуус музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлж байгаа бөгөөд энэ сарын 1-7-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Одоогийн
байдлаар Ховд аймгийн музейгээр 476 хүн үйлчлүүлж, монголчуудын төрт ёсны уламжлал,
түүх, соёлын дурсгалт зүйлс, ёс заншилтай танилцан "Монгол орны газрын зураг
эвлүүлэх", "Шагайн наадгай", "Хорол", "Монгол гэр",
“Билэгдлээ бүтээе" зэрэг боловсролын хөтөлбөрт оролцжээ.
Ховд
аймгийн музейд 16 литр багтаамжтай зэс домбо, сийлбэртэй ган
дөрөө, чулуужсан мод гэх мэт 3000 гаруй ховор, сонирхолтой үзмэрийг
хадгалж буй.
Иргэд,
хүүхэд, залууст шинэ мэдлэг, мэдээлэл олгох зорилго бүхий боловсролын хөтөлбөр,
музейн нээлттэй өдрүүд цаашид хуваарь, төлөвлөгөөний дагуу үргэлжлэх юм.
Монгол
Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын эхний
долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” зохион байгуулдаг уламжлалтай.