ДОРНОД: Шуурганд уруудсан 15 мянган толгой малын байршлыг тогтоогоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-26 17:06:59

Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-ний цасан шуурганд уруудсан 15 мянган толгой малын байршлыг тогтоож, малын эздэд мэдээ хүргээд байна. Өнөөдрийн байдлаар Ялалт, Ташгай багт нийт 160 толгой мал хорогдсон, Цогтсүмбэр багт малын хорогдол гараагүй гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв. Одоогоор таван чиглэлд 26 машинтай 90 хүн ажиллаж, малчдын 31 хашаа хороог цэвэрлээд байна.


Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр байгалийн гамшигт өртсөн малчдад зориулан аймгийн аюулгүйн нөөцөөс 18 тн хивэг, 5 тн эрдэс тэжээлийг Халх гол суманд хүргүүлээд байгаа юм.


Уржигдар өдөр Буйр нуурт осолдсон дөрвөн хүний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж, өнөө өглөө 33 настай эрэгтэй, жолооч У.Г-ийн цогцсыг машинаас татан гаргасан бол 32 настай эмэгтэй М.Г-ийн цогцсыг татан гаргахаар ажиллаж байна. Харагдах орчин хязгаарлагдмал учраас үлдсэн хоёр хүн машинд байгаа эсэхийг тогтооход хүндрэлтэй байна гэв.

Related news