ДОРНОД: Зарим нутгаар 10-14 см зузаан цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ажиглалтын талбайн өнөө өглөөний хэмжилтээр Дашбалбар, Гурванзагал, Цагаан-Овоо, Чойбалсан, Халх голын сав нутгаар 10-14 см, бусад нутгаар 1-8 см цастай байна.
Халхгол суманд нөхцөл байдал хүндэрсэн тул нөгөөдрийг хүртэл аймгийн төв орох чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж, 25-ныг дуустал сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Өчигдөр Матад суманд төөрсөн хоёр малчныг шуурхай эрэн хайж, эсэн мэнд олсон байна.
Өнгөрсөн
хоногт Халхголын сав нутгаар 0.6-0.7 мм, Матад суманд 0.3 мм, Чойбалсан,
Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр суманд 0-0.2 мм цас орсон гэж УЦУОШТ-өөс мэдээлэв.
Өчигдөр бүх нутгаар -6-12 градус хүйтэн буюу өмнөх өдрөөс бүх нутгаар 8-17 градусаар
хүйтэрчээ.