ХОВД: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-02-09 17:58:27

Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 18-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.

Энэ сарын 12, 13-нд уулархаг нутгаар, энэ сарын 16-нд зарим газраар ялимгүй цас орно. Салхи энэ сарын 12,13,16-нд зарим газраар секундэд 5-10 метр, алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр тогтуун байх төлөвтэй.

Харин агаарын температурын хувьд энэ сарын 11,12-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч улархаг нутаг болон алтайн өвөр говиор шөнөдөө -12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар -16-21 градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байх төлөвтэй. Бусад хугацаанд уулархаг нутаг болон алтайн өвөр говиор шөнөдөө -17-22 градус, өдөртөө -6-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23-28 градус, өдөртөө -11-16 градус хүйтэн байна.

Цасны хэмжилт, судалгаагаар алтайн өвөр говийн Үенч, Булган, Алтай сумын нутгаар цас ихтэй, цасны дундаж зузаан 10-21 см байна.  Мөн бусад сумын нутгаар 1-5 см цастай байна.  

 

Related news