ДОРНОД: Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд гэрээр боловсрол олгох туршилтын төслийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг энэ онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гэрээр боловсрол олгох туршилтын төслийг хэрэгжүүлнэ.
Энэ ажил амжилттай болбол цаашид тусгай хөтөлбөр боловсруулж ажиллах юм. Аймгийн Засаг дарга Ш.Ёл: “Ирэх жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана” гэв.
Энэ онд аймгийн төвийн гэрлэн дохиотой 13 цэгт дуут дохиолол хийх, ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд тохируулгат орчин бүрдүүлэх, өмнө жилүүдэд үзүүлж байсан 50 сая төгрөгийн дэмжлэгийг 80 сая төгрөг болгож нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан байна. Тус аймгийн хувьд ХБИ-ийн хөгжил хамгааллын хөтөлбөрийг орон нутагт анх удаа боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Дорнод
аймагт ХБИ-дэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг дөрвөн төрийн бус байгууллага
бий. Энэхүү байгууллагуудаар дамжуулж зорилтот бүлэгт хүрч ажилладаг. Мөн улсын
хэмжээнд зургаан аймагт байдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл
ажиллагааг орон нутгаас тогтмол дэмжиж хамтран ажиллаж байна.