БАЯН-ӨЛГИЙ: МУБИС-ийн салбар сургууль өвлийн анхны төгсөлтөө хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-01-26 20:43:11

Өлгий, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль 35 жилийн түүхэндээ анх удаагаа өвлийн элсэлт авч, 27 оюутан төгслөө.   


Энэ нь сургуулийн өвлийн элсэлтийн анхны төгсөлт бөгөөд 27 оюутан цэцэрлэгийн багш мэргэжлээр төгсөж байна. Үүнээс 11 нь 3.5 жилийн хөтөлбөрийн суралцагч, 16 нь 1.5 жилийн хөрвөх ангийн төгсөгчид юм. 


Энэхүү сургууль нь өмнө нь Баян-Өлгий аймгийн Багшийн коллеж, Ховд их сургуулийн салбар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2022 оноос МУБИС-ийн харьяанд орж салбар сургууль болсон.


Тус сургууль 35 жилийн хугацаанд 3000 гаруй оюутан төгсгөж, бага боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, математик, хөгжим, нийгмийн ухаан, монгол хэл, уран зохиол, казах хэл, уран зохиолын багш, хүрээлэн буй орчны инженерчлэл зэрэг мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг.



Related news