БАЯН-ӨЛГИЙ: Багш нарт зориулсан эрдэмтдийн лекц, уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас “Алтайн уулархаг бүсийн тогтвортой хөгжил: түүх, хэл, соёл, боловсрол, экологи, эдийн засгийн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд зочин профессоруудын уулзалт-лекцийг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг аймгийн Боловсролын газартай хамтран “XXI зууны боловсрол, хандлага, үнэлэмж, оролцоо” сэдвийн хүрээнд багш нарын дунд зохион байгуулж, нээлтэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан болон Боловсролын газрын дарга Р.Серикбол оролцож үг хэллээ.
Уулзалт-лекцэд Монгол Улсын Ардын багш, академич Б.Жадамба, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич А.Бакей, МУИС-ийн Европ судлалын тэнхимийн франц хэлний багш, доктор (Ph.D), дэд профессор Б.Алтангул нар урилгаар оролцож, Баян-Өлгий аймгийн багш нарт дэлхийн боловсролын чиг хандлага, эх хэлний дархлаа, XXI зууны багшид тавигдах шаардлага, хос хэлний боловсролын онцлог зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын сонирхсон асуултуудад хариуллаа.




