БАЯН-ӨЛГИЙ: 2026 оныг “Хариуцлагын жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-01-07 20:37:13

Өлгий, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны ээлжит шуурхай хуралдаан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хурлын танхимд боллоо.


Хуралдаанд аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагын дарга, удирдах ажилтнууд танхимаар болон цахимаар оролцсон бөгөөд хуралдааныг аймгийн Засаг дарга Е.Зангар удирдан явууллаа.


Шуурхай хуралдаанаар аймаг, орон нутагт тулгамдаж буй цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх ажил, шийдвэрүүдийн талаар санал солилцлоо. Мөн 2026 оны эхний улиралд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлага, зохион байгуулалтыг сайжруулах талаар тодорхой үүрэг, чиглэлийг өгсөн юм.

 

Хуралдаанаар аймгийн Засаг дарга Е.Зангар 2026 оныг “Хариуцлагын жил” болгон зарлаж буйгаа илэрхийллээ.


Хариуцлагын жил”-ийн хүрээнд аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллага бүр хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариуг шуурхай өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй зохион байгуулж, ахиц дэвшил гаргах шаардлагатайг онцоллоо.


Мөн төрийн захиргааны бүх шатны байгууллага ажилтнуудтайгаа байгуулсан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн удирдлага, албан тушаалтанд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дээрх асуудлуудаар тусгай төлөвлөгөө гарган зохион байгуулахыг үүрэг болголоо.





Related news