БАЯН-ӨЛГИЙ: Малын тоо толгой өмнөх оныхоос 9.7 хувиар цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-01-05 16:12:18

Өлгий, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. 2025 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр, Баян-Өлгий аймгийн хэмжээнд 1.918.954 толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оныхоос 9.7 хувь буюу 206.2 мянган тоо толгойгоор цөөрсөн үзүүлэлт юм.


Малын тоо толгойг төрлөөр авч үзвэл, хонь хамгийн их буюу 808,3 мянга буюу нийт сүргийн 42.1 хувийг эзэлж байна.


Харин энэ жил тус аймгийнхан 805 мянган ямаа, 179.4 мянган үхэр, 123.8 мянган адуу, 6.8 мянган тэмээ тус тус тоолуулжээ.

Related news