БАЯН-ӨЛГИЙ: Төрийн захиргааны алба хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2025-12-31 14:25:26

Өлгий, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 13 төрийн захиргааны байгууллагын 15 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.


Тангараг өргөх ёслолд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Тиянах, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Хуралай, Төрийн албаны салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга М. Нуржол болон Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд оролцлоо.

 

Тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Тиянах үг хэлж, тангараг өргөсөн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллаж, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан төрийн хууль, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачилгатай ажиллахыг хүслээ.







Related news