БАЯН-ӨЛГИЙ: “Хуралай” хамтлаг “Оны онцлох хамтлаг”-аар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны арван хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ХГБХХГ-ын дэргэдэх ардын бүжгийн “Хуралай” хамтлаг улсын “Оны онцлох хамтлаг”-аар шалгарлаа.
“Онцлох хамтлаг”-ын батламж, шагналыг
Ерөнхий сайд Г.Занданшатар гардуулан өгч хамтлагийн гишүүдэд болон багш МУСТА
Ю.Айнурт баяр хүргэлээ.
"Хуралай" хамтлаг нь Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек
хотод зохион байгуулсан Дундад Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай
оролцож Гран-при шагнал хүртэж, мөн Бүгд Найрамдах Казахстан Улсад
зохиосон олон улсын бүжгийн тэмцээнээс хошой Гран-при шагналын эзэн болсон зэрэг олон амжилт гаргажээ.
Тус хамтлагийг МУСТА, Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн болон Алтан гадас одонт бүжигчин Юрагийн Айнур удирдаж багшилдаг
бөгөөд соёл, урлагийн салбарт 41 жилийн турш ажиллаж байгаа тэрбээр энэ
хугацаанд 8 мянга гаруй бүжигчин шавь нараа сурган хүмүүжүүлжээ.
Ulaanbaatar