ХОВД: Шилдэг эко клубийг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл
2025 оныг Эко клубийн үйл
ажиллагааг дэмжих жил болгосон юм.
Үүнтэй холбогдуулан тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд шилдэг эко клуб шалгаруулах уралдаан зохион байгуулжээ.
Энэ нь сурагчдын экологийн
боловсролыг дэмжих, хог хаягдлыг зөв ангилан ялгах дадал хэвшүүлэх, усны
зохистой хэрэглээг түгээн дэлгэрүүлэх, мод, цэцэг тарьж арчлан хамгаалах ажлыг өрнүүлэх, сайн дурын болон нөлөөллийн ажлаар дамжуулан нийтэд эерэг хандлага
төлөвшүүлэх зорилготой байв.
Уралдаанд Ховд аймгийн ерөнхий
боловсролын 18 сургуулийн эко
клубийн гишүүд оролцож, энэ сарын 15-нд шилдгүүдээ
шалгарууллаа.
Тэргүүн байрт III сургуулийн "Нахиа” эко клуб шалгарч 2.5 сая төгрөг, дэд байрт I сургуулийн эко клуб шалгарч 2 сая төгрөг, гутгаар байрт Буянт сумын сургуулийн
эко клуб шалгарч, 1.5 сая төгрөг болон
батламж, сургалтын
материал, гарын бэлэг тус тус авлаа.
Уралдааныг зохион байгуулахад Ховд аймгийн ЗДТГ, боловсрол, байгаль орчны салбарынхан хамтран
ажиллажээ.