ХӨВСГӨЛ: “Хайрын компьютер” гардуулах ёслол цахимаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг БНСУ-ын Дэжон хотын Со дүүрэгтэй 2011 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд холбоо мэдээллийг дэмжих, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн оюутнуудад “Хайрын компьютер” гардуулах ёслол цахимаар боллоо.
“Хөвсгөл нутгийн ирээдүй болсон хүүхдүүд шинэ тоног төхөөрөмж ашиглан олон зүйл сурч мэдээсэй гэж хүсэж байна. Хоёр орны хамтын ажиллагаа найрсаг харилцааны хүрээнд гардуулж буй учраас бид “Хайрын компьютер” хэмээн нэрлэсэн” гэдгийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж ярилаа.
Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хоёр орны эмч нар 1700 гаруй иргэн эмчилгээ, үзлэг үйлчилгээ авч, эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлж, сургалтын хөтөлбөрүүд хэрэгжжээ.
Боловсролын салбарт сурагч солилцооны
хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдүүдийн хэл, соёлын мэдлэг дээшилсэн бол соёл,
урлагийн салбарт “Healing Art” фестиваль болон театрын тоглолтуудыг зохион
байгуулснаар хоёр орны иргэдийн соёлын харилцаа өргөжсөн байна.


Ulaanbaatar