ХӨВСГӨЛ: Бүх сум киоск машинтай болж 600 гаруй үйлчилгээг нэг дороос авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгонд 26 киоск машин байршуулжээ.
Иргэд бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах, төлбөр төлөх зэрэг 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай, нэг дороос авах боломж бүрдсэн байна.
Ялангуяа алслагдсан сумын иргэдэд цаг хугацаа, түлш шатахуун, хөрөнгө санхүүгээ хэмнэх давуу тал бий болсон байна.
Иргэд ”Хурдан” киоск төхөөрөмжөөс улсын бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, татвар төлөх, авто тээврийн үйлчилгээнүүдийг ихэвчлэн авдаг байна.

Ulaanbaatar