ХӨВСГӨЛ: Өвөр Монголын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-23 13:45:00

Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн Өвөр Монголын Ардын эмнэлэгтэй эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж эхэллээ.


Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр нар БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд албан томилолтоор ажиллаж Ардын олон улсын эмнэлэгтэй  хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


Хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн иргэд ӨМӨЗО-ы Ардын эмнэлэгт орчин үеийн оношилгоо, эмчилгээ болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах боломжтой болж байна.


Мөн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд гадаад улсад туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх, дэвшилтэт технологи, шинэ арга барил суралцах нөхцөл бүрдэж байна гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр хэллээ.

 





Related news