ХОВД: Алтай, Үенч сум хамгийн их цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-16 15:22:57

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/.  Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 43 хувьд цасан бүрхүүл тогтжээ.

Тус аймгийн 17 сумаас Алтай, Үенч сумын нутгаар хамгийн их буюу 13 см цастай байна.  

Мөн Дарви суманд 6 см, Булган, Чандмань суманд 3 см, Жаргалант, Ховд, Дуут суманд 1 см цастай байгаа бол Дуут, Зэрэг, Дөргөн сумын нутгаар 1 см-ээс бага цас оржээ.  Одоогоор 5-6 сумын нутгаар цас ороогүй байгаа юм.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Ховд аймгийн нутгаар цас бага, дулаан байна.


Одоогоор сумдад өвөлжилт хэвийн. Цаашид цас их орж хүйтэрвэл Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт гэх мэт төв, хойд бүсийн суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх, мал маллахад эрсдэл үүсэх магадлалтай байгаа талаар урьдчилсан судалгаа гарчээ. 

 

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээс үзэхэд, энэ сарын 17, 18-нд зарим газраар, энэ сарын 19, 21-нд уулархаг нутгаар цас орно.

 

Ташрамд, цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг.  

Related news