“Алтан цом”-ын гуравдугаар тойргийн барилдаан үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-12 10:40:42

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын гуравдугаар тойргийн барилдаан ням гарагт үргэлжилнэ.


Тодруулбал, “Алтан цом”-ын гуравдугаар тойргийн эхний дөрвөн багийн хос барилдааныг өнгөрсөн сард зохион байгуулсан бөгөөд дөрвөн баг барилдаагүй байсан юм. Тэгтэл энэ сарын 14-нд болох нь ээ. Энэ өдөр дархан аварга Н.Батсууриар ахлуулсан “Хамаг монгол” багийнхан улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй “Хубилай” багтай оноолт таарчээ. Харин улсын залуу арслан Э.Батмагнайгийн ахалсан “Эм Си Эс Энержи”-гийнхэн Б.Орхонбаяр арслангаар удирдуулсан “АПУ-Скайтел”-тай хүч үзэх юм.


Харин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойргийн барилдаан энэ сарын 20, 21-нд болох бөгөөд тасалбар худалдаанд гарчээ. 



Related news