ДОРНОД: Нийт нутгаар малын туурайн цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Дорнод аймгийн нийт нутгийн 40 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ. Цасны зузаан 1-2 см байна.
Ирэх өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн, ахиу хэмжээтэй цас орох төлөв ажиглагдаж байна гэж УЦУОШТ-өөс анхааруулсаар байгаа юм. Тодруулбал, энэ сард ОЖД-аар нийт нутгаар +0+5 градус дулаан байдаг бол энэ жил илүү дулаан. Харин ирэх сард ОЖД-аас хүйтэн, 2-4 мм-ээс илүү хэмжээтэй хур тунадас орно гэв.
Мөн олон жилийн дунджаар 12 дугаар сард нийт
нутгаар -11-16 градус хүйтэн, 2-8 мм хур тунадас ордог бол энэ жил илүү хүйтэн,
хур тунадас ахиу орох төлөвтэй байна.
Ulaanbaatar