Болгар Улсын Гадаад хэргийн сайд Георг Георгиевтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр энэ сарын 23-нд Бүгд Найрамдах Болгар Улсын Гадаад хэргийн сайд Георг Георгиевтэй уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг
улам бүр гүнзгийрүүлэх, тэр дундаа хоёр улсын тэргүүлэх чиглэл болох эдийн
засаг, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг ахиулан өргөжүүлэх
боломжийн талаар санал солилцов.
Улмаар талууд энэ онд тохиож буй Монгол, Болгарын
дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээг хамтран
хэрэгжүүлэхийн сацуу харилцааны түвшингээ ахиулах чиглэлд идэвхтэй хамтран
ажиллахаа нотлов.