Түр хугацаагаар зогсоосон 14 чиглэлийн нийтийн тээвэр үйлчилгээгээ эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМИх хэмжээний цас орсны улмаас түр зогсоогоод байсан нийслэлийн хорооллын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдөр 10.00 цагт нээлээ.
Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар иргэдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын хэмжээний авто замыг энэ сарын 13:00 цагт хаасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газар (НТГ)-ын даргын тушаалаар нийтийн тээврийн үйлчилгээний Ч:12 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон”, ХО:1 “Бага Баян-Санзай-7 буудал -Тэнгис кинотеатр”, ХО:6 “Өлзийт хороолол – 120 мянгат”, ХО:8 “Найрамдал зуслан – Саппоро - 3-р эмнэлэг “, ХО:9 “Био комбинат – Сонсголон – 5 Шар“, ХО:10 “Эмээлт /хурган / - Хар хорин саппоро” чиглэлийн нийтийн тээврийг түр зогсоосон. Мөн ХО:12 “Мал Бордох – 5 шар-Саппоро“, ХО:13 "Баруун түрүү - 10 хороолол", ХО:7 "Туул тосгон- Биокомбинат - 120 мянгат", ХО:2 "Шарга морьт - Дүнжингарав худалдааны төв", ХО:5 "Налайх - Зүүн 4 зам - Дүнжингарав худалдааны төв", ХО:4 "Тэрэлж - Мэлхий хад - Налайх - Баруун 4 зам", ХО:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" гэсэн 14 чиглэлийн үйлчилгээг түр хаасан. Нийслэлийн онцгой байдлын газраас хотоос гарах автозамуудыг өнөөдөр нээж буйтай холбогдуулан дээрх чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ цагийн хуваарийн дагуу явж эхэллээ.
Ч.Ариунболд