Тужийн нарсанд жил бүр 12 га талбайг ойжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-09-04 11:25:35

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. БНСУ-ын “Юхан-Кимберли ХХК, MSD (Mongolia Star Distribution) компанитай хамтран Сэлэнгэ аймаг дахь Тужийн нарсанд жил бүр 12га талбайг ойжуулах хөтөлбөрт гарын үсэг зурж, дурсгалын мод тарилаа.


Мод тарих ажлыг орон нутгийн ойн мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх юм.



Юхан-Кимберли компани нь Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт 3,250 га ойн түймэрт шатсан талбайг ойжуулж, 11 сая нарс мод тарьсан, ойжуулалтын дараах арчилгааг хийжээ. Мөн 1,100 га таримал ойд арчилгааны огтлолт хийх, таримал ойн бүтээмж, тэсвэрлэх чадварыг сайжруулах төсөл, урт хугацааны мониторинг судалгаа хийж таримал ойн менежментийг сайжруулах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад тусалж байна.


Тус компани нь байгаль орчныг хамгаалах чиглэлд "Уул, усаа ногоон байлгая" аяныг 1984 онд эхлүүлэн 50 сая гаруй мод тарьж, ой нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлж иржээ.


Related news