Нутгийн зүүн хагаст бороо орж, хойд хэсгээр сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-02 08:40:37

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ.


ЦУОШГ-ын мэдээлснээр, баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсэх юм. 


Монгол-Алтайн уулархаг нутгаар +4-+9, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +12-+17, говийн бүс нутгийн баруун хэсгээр +23-+28, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +27-+32, бусад нутгаар +18-+23 градус дулаан байна.

 

Related news