“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийнэ.
Францын медиа компани, нэрт түүх судлаач Marie Favereau
болон олон улсын археологчдын хамтын ажиллагааны үр дүнд хийсэн тус бүтээлээр Монголын эзэнт гүрний
мартагдсан хотуудын нууц, Чингис хааны түүхийн шинэ өнцгийг дэлхийтэй хуваалцаж
байгаа юм.
Франц хэлээр, монгол хадмал орчуулгатай гарах энэхүү киног есдүгээр сарын 20-нд “Тэнгис” кино театрт үнэ төлбөргүй үзэх боломжтой. Түүх судлаач Marie Favereau нарын археологчид ч мөн энэ өдөр үзэгчидтэй уулзахаар хүрэлцэн ирэх аж.