Усны ослын дуудлага өнгөрсөн оныхоос буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-24 15:18:22

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан усанд осолдох тохиолдол нэмэгддэг.


Энэ оны эхний долоон сарын байдлаар усанд 63 тохиолдол бүртгэгдсэнээс 51 хүн харамсалтайгаар амиа алдсан байна. Үүний 13 нь бага насны хүүхэд байсныг ОБЕГ-ын Байгаль цаг агаарын гаралтай гамшиг хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ууганхүү мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үед усны 79 осол дуудлага бүртгэгдэж байсан бөгөөд энэ жилийн хувьд харьцангуй буурсан үзүүлэлттэй гарчээ.


Хүчтэй аадар борооны дараа гол ус үерлэх, усанд осолдох эрсдэл нэмэгддэг тул бага насны хүүхдээ хараа хяналтгүй байлгах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх, гол уснаас зайдуу байрлах, хийлдэг завь ашиглахгүй байх, мөн тээврийн хэрэгсэл жолоодох бол гүүр гарамгүй газраар гол ус гатлахгүй байхыг ОБЕГ-аас  анхаарууллаа.

Мэдээ бэлтгэсэн Т.Хулан


Related news