Төгрөгийн хадгаламж 2024 оныхоос 2.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол төгрөгийн хадгаламж энэ оны 6 дугаар сарын эцэст 22.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2. 9 их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.
Уг хадгаламжийн 19.7 их наяд төгрөг нь иргэдийнх, 2. 9 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Валютын хадгаламж 5.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024
оны мөн үеийнхээс 778.6 тэрбум төгрөгөөр ахисан үзүүлэлт юм.
Аж ахуйн нэгж,
байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 6 дугаар сарын
эцэст 42.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 9 их наяд
төгрөгөөр илүү болжээ.
Зээлийн өрийн үлдэгдлийн 58.6 хувь нь иргэд,
38.9 хувь нь хувийн байгууллага, 1.1 хувь нь төрийн байгууллага, 1.3 хувь нь
санхүүгийн байгууллага гэсэн байх юм.
Хэвийн зээлийн
өрийн үлдэгдэл 6 дугаар сарын эцэст 38. 7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024
оны мөн үеийнхээс 27.6 хувиар (8. 4 их наяд төгрөг) нэмэгдсэн аж. Энэ төрлийн
зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.9 хувь байна.
Анхаарал
хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1. 8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны
мөн үеийнхээс 535.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Уг төрлийн зээлийн өрийн
үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4. 2 хувийг эзэлж байна.
Чанаргүй зээл
ийн өрийн үлдэгдэл 2. 1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс
119.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ, Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн
4. 9 хувийг эзэлжээ.
Арилжааны банкнуудын
олгосон зээлийн өрийн үлдэгдлийг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахын зэрэгцээ
энэ оны 5 дугаар сартай бас харьцуулсан байна. Энэ харьцуулалтаар хэвийн болон
анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдлийн хувь хэмжээ нэмэгдэж гарсан байгаа
юм. Харин чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 5 дугаар сарынхаас 6 дугаар сард 53.3 тэрбум
төгрөгөөр буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
Монголын Ипотекийн корпорац болон арилжааны банкнуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны 5 дугаар сарын эцэст 10.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж. Уг төрлийн зээлийн үлдэгдлийн 97.6 (9. 9 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.5 (153.8 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 0. 9 (88.3 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байна.