Говийн бүс нутгаар +39 градус хүрч хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-07-21 09:03:18

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/.  Ихэнх нутгаар 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19-+24 градус, Эг, Үүр, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр +24-+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +34-+39 градус, бусад нутгаар +29-+34 градус дулаан байна.


Дорнод-Дарьгангын тал нутгаар хална.

Related news