ЗАВХАН: Хожуулын гол дээр хөгжмийн наадам зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сумын нутагт орших Хожуулын
гол дээр уламжлалт өв соёлоо таниулах, малчны ахуй амьдралыг үзэж байгалийн үзэсгэлэнт
газруудыг танин мэдэх боломжийг олгосон үйл ажиллагаа болно.
Энэ сарын 17, 18-ны өдөр Тосонцэнгэл сумын нутагт орших Хожуулын гол жуулчны бааз дээр аялагч, амрагч, жуулчдад зориулсан фестивалийг зохион байгуулна.
Энэ үеэр Монголын дуучид ая дуугаа өргөж, уламжлалт хоолны соёлыг таниулахаас гадна, өв соёлоо сурталчлах, хөгжмийн наадам болох юм.
Хожуулын гол
жуулчны бааз нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт Улаанбаатар хотоос 840
км, Улиастай хотоос 180 км, баруун аймгийн чиглэлийн төв замаас урагш 15 км
зайд Хожуулын голын савд элсэн бөөрөг, шинэсэн тармаг ойн дунд байгалийн үзэсгэлэн
цогцолсон нутагт байрладаг.
Тус газар нь Хангай нуруу, Тарвагатайн нуруунаас эх аван урсдаг Идэр, Хожуулын голын савд, байгалийн өвөрмөц тогтоцтой газар юм. Тиймээс байгаль, өв уламжлалыг хослуулсан үйлчилгээг жуулчдад санал болгодог.
Жуулчны бааз нэг ээлждээ
80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гэр болон амрагчдын тохилог байртай. Жуулчдын
тав тухыг бүрэн хангасан 2-8 ортой тохилог модон байрууд болон 2-8 ортой тохилог
гэрүүдтэй. Аялагч, амрагчдад зориулсан амтат хоолоор үйлчлэх боломжтой төдийгүй
халуун, хүйтэн устай нийтийн ариун цэврийн байгууламж, саунтай. Зарим амрах
өрөө нь душ, шүршүүртэй.
Жуулчны бааз 4-10 дугаар сарын хооронд үйл ажиллагаа явуулж үзэсгэлэнт байгалиар
хүрээлэгдсэн, нам гүм орчинд амралтаа өнгөрүүлэх боломжийг олгодог.
Бэлэг дурсгалын
болон аяллын хэрэгслийн дэлгүүрийг жуулчид, амрагчдад зориулан нээсэн. Мөн уламжлалт
тоглоом наадгайгаар тоглох. Шагай, оньсон тоглоом, даалуу тоглох, ширээний
теннис, гар бөмбөг, биллярд, нум сум харвах боломжтой. Үндэсний дээл хувцастай
байгалийн үзэсгэлэнт газар зургаа татуулах, малчин айлд зочилж,
малчны нэг өдрийн уламжлалт зан үйлтэй танилцахаас гадна, өв уламжлалын үүх
түүхээс танин мэдэх боломжтой юм.
Хожуулын голын үзэсгэлэн
Хожуулын гол жуулчны бааз
Related news

