ЗАВХАН: Ихэнх нутгаар бороо оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-27 15:26:30

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан бороо-1 экспедиц үүлэнд зориудаар нөлөөлснөөр Завхан аймгийн ихэнх сумаар бороо оржээ.


“Завхан бороо-1” экспедици энэ сарын 25-ны өдөр хангайн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлж ихэнх сумдын нутгаар 0.0-10.0мм бороо оруулжээ.


Үүнээс хамгийн их нь Тэлмэн, Цагаанхайрхан сумдын нутгаар 10.0мм, Улиастай, Тосонцэнгэл сумдын нутгаар 9.0мм хур тунадас орсон байна.


Яруу, Их-Уул сумдын нутгаар 8.0мм, Шилүүстэй, Алдархаан сумдын нутгаар 6.0мм, бусад сумдын нутгаар 0.0-5.0мм бороо, аадар бороо оруулжээ.


Тэлмэн, Их-Уул сумын нутагт хамгийн их хур тунадас оржээ



Related news